Үнэгүйдсэн эрдэнэ | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Улаан мана буюу цахиурлаг хас чулууг хууль бусаар хил гаргахыг завдсан хэрэг аравдугаар сарын 6-ны өдөр гарчээ. Өмнөговь аймгийн нутаг дахь Шивээхүрэнгийн Гаалийн газрын ажилтнууд эл хэргийг илрүүлсэн бөгөөд хэд хэдэн машинтай, хэлэлцэж тохиролцсон хэсэг бүлэг хүмүүс үйлдэл дээрээ баригдсан байх юм. 63-63 УБЗ, 20-20 ӨМА гэхчилэн азын дугаартай автомашин хөлөглөсөн тэднийг анх удаа учраа мэдэхгүйгээс хил гаальд саатуулагдсан гэж огт бодогдохгүй байгаа юм. Урьдаас төлөвлөн зохион байгуулсан байж болзошгүй тэдгээр хүмүүс улаан хас чулууг машиныхаа суудлын доор, тос маслоны сав, түлхүүр багажин дотроо нуусан төдийгүй зарим жижгүүдийг нь оймсондоо хүртэл хйисэн байжээ. Тэр өдөр нийтдээ 530 кг улаан хас чулууг гаалийнхан хураан авчээ. Энэ бол ганц удаагийн шалгалтаар илэрсэн хэрэг. 63-63 УБЗ фургон машины эзэн М гэгч машиндаа  давхар шал хийж,  нуувч хөндий гаргасан төдийгүй  суудлын түшлэгээ хүртэл эд зүйлс нуух зориулалтын сав болгон өөрчилж, хагас тонн орчим /420 кг/ чулуу нуусан байжээ. Ингэж гаальчдын шалгалтад ороогүй, нууц далд байдлаар хэд хэчнээн тонн байгалийн чулуу хилийн дээс алхсаныг таашгүй. Энэ он гарснаас хойш Шивээхүрэнгийн боомтоор л гэхэд байгалийн чулуу, тэр дундаа улаан хас гаргах гэж байгаад баригдсан хэд хэдэн хэрэг гаальд бүртгэгджээ.

…2014.04.07  MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн тасагт шилжүүллээ…  

…2014.04.23 Шивээхүрэн шалган нэвтрүүлэх боомтоор ӨМӨ 68-14 улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг Хилийн тагнуулын ажилтнууд саатуулан үзлэг шалгалт хийхэд  Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат И нь 205 килограмм байгалийн чулууг нуун хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсныг илрүүлсэн байна. Мөн тэрбээр 205 килограмм үзмэн мана чулууг нүүрсний доор нуун хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ…

Ийн бичээд байвал уртаас урт цуваа болох нь. Статистикаас харвал 2013 оны сүүлийн хагас жилээс өнөөг хүртэл нийтдээ 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байгалийн болон үнэт чулууг хил гаалиар нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлжээ. Гаалийн ерөнхий газрын хэмжээнд оны эхнээс аравдугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд эрүүгийн хэргийн шинжтэй 73 үйлдлийг илрүүлсний найман удаагийн үйлдэл нь байгалийн чулууг хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг байх юм. Байгалийн чулууг Шивээ хүрэнгээс гадна Өмнөговь  аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор ч гаргахыг оролдож байжээ.

Говь нутаг эрдэс баялаг арвинтай. Газрын гүний баялгаас гадна газрын хөрсөн дээрээ ч өнгө, өнгийн гайхалтай чулуутайг говьд өссөн хүн бүр андахгүй. Зөвхөн Өмнөговь төдийгүй Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайхан ч нутгийнхаа чулууг түүн арилждаг болжээ. Байгалийн чулууг нутгийн иргэдээр түүлгэж, олборлуулан хил гаалиар татвар төлөлгүй, хууль бусаар гаргадаг бүлэглэл, сүлжээ хэдийнэ бий болжээ. Байгалийн чулуу арилжигчид нутгийн иргэдэд төлсөн хөлс мөнгөө хэд дахин нугалж олдог гэж говийнхон хэлэлцэх нь үнэний ортой. Хил гаалиар нууж гаргаж чадвал хилийн цаана байгалийн чулууг арилжих гэж зовдоггүй гэж чулуу наймаалагчид өгүүлсэн байна. Учир нь монгол нутгийн чулууны “амтанд орсон” өвөрлөгчид болон хятадууд хилийн цаадах Сэхээ, Эрээний боомт дээр хүлээж байдаг аж. Үнэт болон байгалийн чулуу хил гаалиар сэм гүйлгэгчдийн дунд хятад иргэд цөөнгүй байдаг ажээ. Тэд Монголоос кг тутмыг нь 45-60 мянган төгрөгөөр худалдан авсан чулуугаа хилийн цаана 120-150 мянган төгрөг, цаашлаад 420-450 мянган төгрөгт хүргэн арилждаг ажээ.  

Үнэт чулууны ангилалд ороогүй ч байгалийн чулуун дотроо хамгийн үнэтэй нь улаан мана буюу цахиурлаг хас юм байна. Хатуулгаараа алмаазын дараа ордог ч гэх. Энэхүү үнэтэй боловч үнэгүйдчихээд байгаа чулууны онцлог болоод олдцын талаарх мэдээлэл авах гэж мэргэжлийн байгууллагуудад хандсан боловч тоймтой хариу өгөх хүн олдсонгүй. ШУА-ийн Эрдэс баялгийн хүрээлэнгийнхний хувьд хил гаалиар наймаалаад байгаа чулуу нэг их сонин биш гэнэ.” Ямар чулууг яах гэж  судалсан, тогтоосон зүйл одоогоор манай хүрээлэнд байхгүй, Ашигт малтмалын газраас л асуу” гэж байх юм.  Ашигт малтмалынхан ч ялгаагүй бидэнд хамаагүй гэсэн хариу өгч байна. Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас А зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авч байж л хилээр гаргах ёстой гэдгээс илүү мэдээлэл өгсөнгүй. Хэд хэчнээн аж ахуйн нэгж, хувь хүн энэ төрлийн зөвшөөрөлтэйг ч цээжээр мэдэх хүн алга. Хэрэвзээ энэ талаарх мэдээллийг авъя гэвэл албан бичиг өгөөд  ажлын 3-5 хоног хүлээж байж хариуг нь авах болж таарав. Хамгийн сүүлд буух эзэн буцах хаяг нь Геологийн төв лаборатори гэж өөрсдөөсөө холдуулсан хариу өгч байлаа. Ийм л хөл хүндтэй албан хаагчдаар амаа таглуулсан надад хамгийн оновчтой бөгөөд тов хийсэн хариултыг Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн албаныхан өгснийг дээр тоочин бичсэн билээ.     

Чулууг байгаль дээр байж л байдаг, ургаж л байдаг мэтээр та бид төсөөлдөг. Гэвч чулуу гээч эрдэнэ ургаад ундраад байдаггүйн дээр хямдхан өртгөөр хил давсан чулуу монгол нутагтаа үнэт эдлэл болон буцаж ирдэг ажээ. Гэтэл ганцхан жилийн дотор л гэхэд хил гаалиар Зайсан толгойтой дүйхүйц хэмжээний чулууг  хууль бусаар давуулахыг оролдсоныг холбогдох албаныхан хураан авсан байх юм. Нутгийнхаа чулууг онголон шүтэж, “Байрнаасаа хөдөлсөн чулуу ормоо олох гэж гурван жил зовдог” хэмээн захидаг хөгшид маань хэдийнээ бурхны орноо заларчээ. Эх нутгаа хайрласан өвгөдийн философийг өнөө цагт ойлгодог хүн үгүй болсон хэдий ч улсынхаа эрдэс баялгийг харж хамгаалах үүрэг бүхий байгууллагынхан, мэргэжлийн хүмүүс нь санаачлагатай ажилладаг байгаасай. Би л хувьдаа эрдэс баялгийн мэргэжилтэй байсан бол хил гаалиар зөөгөөд байгаа үнэгүйдсэн үнэт чулууг заавал судлах байсан.

Д.ЦЭЭНЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-08 202.179.28.109

тэнэг сэтгүүлч юу мэдэхгүй байж бүү бич. зүгээр л хогоо түүгээд эсвэл чулуунаа хил давуулаад өөрөө яв. энд сэтгүүл зүй монгол хэлээ бузарлаж буртаглах хэрэг чамд алга. Чи мэдлэгээ сайжруул мэд сур чадахгүй бол зайл эндээс монголоос дэлхийгээс ч бас

Avatar

zichid 2014-10-08 127.0.0.1

Hylgaichiig hyryy gariig ogtolj shiitgehgyu bol mongol hun hariinhantai niilsen erliizsen amitad bolchihoj

Avatar

zochin 2014-10-08 127.0.0.1

Ter door mana yamr unet chylyy gedgiig gej bichsen hunees asyymaar sanagdab! Chi yagad eh nytag,unet bayalgaa hairlahaa meddegyu har mal be,ter gadagshaa garsan chuluu chin ergej huurug eemeg,edlel bolj ergej undur uneer bidniig shylj bn.Zarim ni ergej irehgyu.Hyatadyyd mongoliin hichneen bayalgiig abch bn,odoo ch har alt bolson nuurs maani umnuh unendee ch hurehgyu dooshoo orson ni ter ylsiin bodlogo manai turd yabaad bnyy gej bodogdono.Doorhi hund helrhed chi ydahgyu eh orongyu bolj hariin bool bolj dyysah gee yu malaasaa doloon dir tolgoitoi msngyy min.adyy,mal ch gesen eh nytagaa chamaas iluu meddeg um shdee

Avatar

Naraa 2014-10-08 88.100.35.81

Nogoo eh ornoo hairladag geed mongolchuud ene hergiig hiij vaigaa sh dee. Tsag deeree Eronhiilogchoosoo ehleed vugd Mongoloo hudaldahad velen.

Avatar

иргэн 2014-10-08 202.179.20.244

Маныг ямар үнэт чулуу гэдгийн.

Avatar

солиот 2014-10-08 202.179.20.244

Мана хас болчоод алмазын дараах хатуу болчоо юм биз дээ.

Avatar

Зочин 2014-10-08 127.0.0.1

нэгэнт л шороо шиг үнэтэй бгаа чулууг харин гоёлын чулуу шиг үнэлээд гарга л даа. Татвараа олигтой тогтоогоод олигтой хураагаад олигтой тушаагаад явуулалдаа. Чулаагаар байтугай модоор ч олигтой юм хийчих хүн бхгүй бна шүү дээ.

Avatar

xhvs 2014-10-08 103.229.120.18

Nuurs Uneguidxeer bas neg yum bodood olchijee chaavaas Ulaan shunalaa gej zaaval neg yum gergej uxaj zooj baij xanadag yum baixdaa Yum buteegeed zarj boldguim blu

Avatar

Zochin 2014-10-08 89.82.89.190

Zaragddag bol zarj baihad yu ni buruu ym be harin tatvar avaad gargah heregtei manaihan gej

Avatar

Зочин 2014-10-08 24.240.116.103

Аргагvй шvv дээ!? Луйвар – Коррупц … ноёрхсон улс!?

Avatar

д тэмүүжин 2014-10-08 182.160.3.82

нүүрс ачсан машины нүүрс дор хичнээн гарч байгааг хэн ч таашгүй

Avatar

Зочин 2014-10-08 112.72.11.67

mongold huruugaa hudulgusun hun heregten boldog met.bugdeeree yu ch hiilgui zugeer baij baiya tehuu.

Avatar

** pesduursh 2014-10-08 103.10.23.119

Har mal min uls orniihoo bayalagiig haymdhan uneer hudaldaj bgaa chin tegeed zuv geh geed bgaa yum uu.

Avatar

иргэн 2014-10-08 202.72.246.148

ШУА-н Эрдэс баялгийн хүрээлэн, Ашигт малтмалын Газар зэрэг нь ажлаа мэддэг. Харин хулгайчид ажлаа сайн мэддэг нь харагдаж байна. Ажлаа мэддэггүй амьтад цалин аваад зүгээр л түшмэд царайлаад сууж байгаагийн жишээ нь энэ.

Avatar

Зочин 2014-10-08 202.70.36.58

Нөгөө хөх монгол бүлгиинхэн хаана байна? өөрсдөө зохион байгуулдаг гэсэн үнэн үү?

Avatar

Хойдгойд Монгол 2014-10-08 202.72.243.66

Чулуу баялаг биш гэнэ үү! Чулуу үнэгүй гэж хятадууд хэлдэг гэж байгаа. Гэхдээ чулуугаар хийсэн бүтээл гайхамшигтай байх юм бол хэдэн арав, зуун саяар үнэлэгддэг шүү дээ. Сайн цагаан хаш, манан хөөрөг хэд билээ. Монголын шороо хүртэл баялаг мөн. Хятадууд манай шороонд ургасан бүх өвсөнд дуртай байдаг биздээ.Тэгэхээр чулуу хулгайлж зөөсөн этгээдүүд бол хулгайч мөөн. Хулгайчийг шийтгэдэг шүү дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Хойдгойд Монгол 2014-10-08 202.72.243.66

Чулуу баялаг биш гэнэ үү! Чулуу үнэгүй гэж хятадууд хэлдэг гэж байгаа. Гэхдээ чулуугаар хийсэн бүтээл гайхамшигтай байх юм бол хэдэн арав, зуун саяар үнэлэгддэг шүү дээ. Сайн цагаан хаш, манан хөөрөг хэд билээ. Монголын шороо хүртэл баялаг мөн. Хятадууд манай шороонд ургасан бүх өвсөнд дуртай байдаг биздээ.Тэгэхээр чулуу хулгайлж зөөсөн этгээдүүд бол хулгайч мөөн. Хулгайчийг шийтгэдэг шүү дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2014-10-08 112.72.13.180

Huvi hun gazriin bayalgaa ashiglaj boldoggui. harin darga nar gadniihantai niilj tonn tonoor ni zoohoor boldog yum biz de kk. mongol hogjnoo hogjno

Avatar

Зочин 2014-10-08 124.158.107.20

МОНГОЛЫН ГААЛИАР МОНГОЛЫН БАЯЛАГ ГАРГААД БАЙГАА ЭРХ БҮХИЙ ХҮМҮҮС, ЮУ ГАРГААД БАЙГААГ НЬ МЭДДЭГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙГ ГААЛЬД АЖИЛЛУЛБАЛ УАСАН ЮМ БЭ?

Avatar

Зочин 2014-10-08 103.26.192.190

Тэгээд хуулийн ямарч үндэслэлгүйгээр баахан хүний юм хураагаад хэрэгтэн болгочихоод байгаа юм уу.

Avatar

Зочин 2014-10-08 202.179.28.109

хууль гэж юу юм бэ? одоо цагт ЦААЗ л жинхэнэ хууль болох болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж