АНУ-ын эрдэмтэн Лэрри Даймонд уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын эрдэмтэн Лэрри Даймонд уулзалт хийв

10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Нээлттэй Улаанбаатар – 2014» форумд оролцсон АНУ-ын эрдэмтэн судлаач  Лэрри Даймонд 10 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яамны дипломат ажилтнуудтай уулзалт ярилцлага хийв. 

Тэрээр өөрийн хянан тохиолдуулж гаргасан “Liberation Technology Social Media and the Struggle for Democracy” номоо танилцуулан, ярилцсан бөгөөд уг ном нь мэдээлэл холбооны технологи нь ардчиллын төлөөх дэлхийн нийтийн үйл явцад хэрхэн нөлөөлж буй тухай өгүүлсэн юм.

Уг уулзалтын үеэр ГХЯ-ны ажилтнууд интернэтийн олон нийтийн сүлжээний боломж, давуу талууд, шинэ сорилтуудын талаар болон бусад сонирхсон сэдвээрээ асуулт асууж дэлгэрэнгүй ярилцлаа.

Лэрри Даймонд нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Хүүвер” хүрээлэн болон “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн ахлах судлаачаас гадна ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг оролцоо бүхий “Ардчилал, хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирлын албыг хашдаг юм байна.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж