С.Болдхэт маркийн ховор цуглуулга авчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

С.Болдхэт маркийн ховор цуглуулга авчээ

Монголын тэргүүн баячуудын нэг “Наран трейд” компанийн эзэн С.Болдхэт марк цуглуулах дуртай нэгэн гэнэ.

Тэрээр өчигдөр болсон “Монгол маркийн музей”-н нээлтэнд оролцож, ховор нандин цуглуулгыг дуудлага худалдаагаар авчээ.

“Марк цуглуулагчдын холбоо” “Монгол шуудан” ТӨХК хамтран түүхэн маркийн дуудлага худалдаа зохион байгуулсан ба Чингис хааны хөрөг бүхий маркуул, гадаад орнуудын дугтуйнууд зэрэг арав гаруй сонирхолтой цуглуулга тавигдсан байв.

Эдгээрээс Монголын хамгийн анхны марк буюу “Элдэв-Очир” нэртэй марк бүхий долоон ширхэг дугтуйг жаазалсан цуглуулгын хамгийн өндөр үнээр буюу 4.6 сая төгрөгөөр С.Болдхэт үнэ цохин худалдаж авсан байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж