Мазаалай судлаач америк эрдэмтэнг шагнав | News.MN

Мазаалай судлаач америк эрдэмтэнг шагнав

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Мазаалай судлаач америк эрдэмтэнг шагнав

АНУ-ын иргэн, доктор Харри Рейнлдс дэлхий дээрх нэн ховор амьтны нэг, устах аюулд орсон мазаалай баавгайн судалгааны ажлыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд монголын судлаачидтай хамтран хийж байна. Тэрээр 2004 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулсан мазаалай баавгайн олон улсын хуралд анх оролцож эхэлснээс хойш, Олон улсын Баавгай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч, зөвхөн Монголын мазаалай баавгай хамгаалахад анхаарлаа хандуулан ажиллаж иржээ.

Түүний мазаалай баавгайг хамгаалахад хийсэн ажил, хөдөлмөрийг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шагналыг БОНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд Грек улсын Тессалоники хотод зохион байгуулагдаж буй “Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн 23 дугаар хурал”-д оролцох үеэрээ гардуулан өгчээ.

Харри Рейнолдс нь сүүлийн 40 гаруй жил баавгайн судалгааны ажлыг хийсэн туршлагатай хүн бөгөөд Монголын мазаалай баавгайг хамгаалахад жил бүр хоёр удаагийн хээрийн судалгааны ажил зохионб айгуулдаг байна. Тэрбээр мазаалай баавгайн биологи, экологи болон генетикийн судалгааг цогцоор нь хийхээс  гадна монгол судлаачдын чадавхийг дээшлүүлэх, мазаалай баавгайн  хамгааллын ач холбогдол, түүний үнэ цэнийг дэлхийд таниулах зэрэг ажлыг мөн гүйцэтгэсээр иржээ.

Д.ЦЭЭНЭ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж