Ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтэрнэ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд  ихэнх нутгаар хур тунадас орж хүйтэрнэ.

2014 оны 10дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:

 Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар  үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун, төв,  зүүн зүгийн нутгийн хойд  хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар улсаар секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи зүүн өмнөөс секундэд  6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градусдулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хур тунадас орж хүйтэрнэ.

2014 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж