Энэтхэгт шинэ нисэх буудал барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгт шинэ нисэх буудал барьжээ

Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Олон улсын нисэх буудалд Энэтхэгийн эдийн засгийн сүр хүчийг харуулсан асар том шинэ терминаль барьсан байна гэж “CNN” агентлаг мэдээллээ. Таван сая фут талбай бүхий барилгийг бямба гаригт Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх болон Конгрессын намын Ерөнхийлөгч Сониа Ганди нар нээсэн байна.

Импортоор оруулж ирсэн гранит шалтай, асар том цагаан багананууд нь үнэтэй чанга яригчуудаад тоноглогдсон, 63 лифттэй, 95 цагаачлалын нэвтрэх зурвастай, аюулгүй байдал болон ачаа тээшийг хамгийн орчин үеийн байдлаар зохицуулсан энэхүү Терминаль 3-т Энэтхэгийн хамгийн анхны транзит зочид буудал байрлаж байна. Есөн давхар шинэ терминаль жилдээ 34 сая зорчигч дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай , дэлхийн хамгийн том аяллын төвүүдийн нэг болж байна гэж ярьж байна.

“Энэ бол Энэтхэг улс дэлхийн тавцанд гарч ирж байгааг харуулсан нотолгоо болж байна” гэж Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн сайд Прафул Пател уригдсан зочдод ярилаа. Өмнө нь Терминаль 3-ийн оронд техник хэрэгсэл муутай олон улсын терминаль байсан гэж танигдахааргүй янзалж, тохижуулсан нь нүдэнд илт байлаа. Архитекторын асар том байгууламж гэдгээс гадна уг терминалийг байгальд ээлтэй байхаар бодож хийсэн бөгөөд тэнгэр цойлдсон тааз нь нарны гэрлийг тусгадаг тул өдрийн цагт цахилгаан хэмнэх боломжтой гэнэ. Уг барилгийг энэ оны аравдугаар сард Дели хотод болох “Хамтын нийгэмлэгийн тоглолт”-ын өмнө 37 сарын дотор барьж дууссан гэнэ.

Т.Бадрах
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж