Хойд тэнгист цацраг идэвхит бодистой хөлөг шатжээ | News.MN

Хойд тэнгист цацраг идэвхит бодистой хөлөг шатжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Хойд тэнгист цацраг идэвхит бодистой хөлөг шатжээ

 

Хойд тэнгисийн Шотландын эргийн ойролцоо өчигдөр /Х.7/ орой цацраг идэвхит бодис ачсан хөлөг онгоц шатжээ. Радио идэвхит бодисын хаягдал тээвэрлэж явсан “Parida” нэртэй хөлөг онгоцон дээр гал гарсан байна. Хөлөг дээр гарсан галыг унтраасан боловч  ойролцоох “Beatrice” газрын тосны өрөмдлөгийн цамхагт ажиллаж байсан 52 хүнийг нисдэг тэргээр яаралтай өөр газар руу нүүлгэн шилжүүлжээ.

 

Хойд тэнгист 1958 онд анхны байгалийн хийн орд нээгдсэнээс хойш уг тэнгис нь газрын тос, байгалийн хийн нэгэн чухал бүс болжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж