Австрали-Британийн "Rio Tinto" компани Швейцарийн Glencore групптай нийлэхээс татгалзсан тухай The Financial Times мэдээлэв. Хэрэв наймаа тохиролцсон бол зах зээл дээр дэлхийн томоохон уул уурхай-металлург ба түүхийн эдийн трейдер гарч ирэх ёстой байжээ гэж дурдсан байна.
Glencore группаас долдугаар сард санал ирсэн бөгөөд Австрали-Британийн компанийн захирлуудын зөвлөл энэ нийлэлт нь Rio Tintoгийн хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн байна. Тэр шийдвэрийн талаар наймдугаар сард швейцаричуудад мэдэгдсэн бөгөөд нийлэх талаар хэлэлцээр явагдаагүй байна.
Өнгөрөгч даваа гаригт/10,6/, Rio Tinto-тай нийлэх талаар Glencore нь Хятадын хөнгөн цагааны Chinalco компанийн сэтгэгдлийг асуусан гэх мэдээлэл гарч ирсэн юм. Хятадууд 2008 оноос хойш Rio Tinto-д ихээхэн хөрөнгө оруулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР