Эхний айлууд шинэ байрандаа орно

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Эхний айлууд шинэ байрандаа орно

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу, НИТХ-аас тогтоосон 21 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил эхлээд жил гаруй болж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн 4000 орчим орон сууцыг  2014 оны 4, 2015 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдөр “Хера пропертийз” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг Ханын материал орчимд барьсан189 айлын гурван блок орон сууцны барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна. Улсын комисс хүлээгээд авчихвал Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний айлууд 10-р сарын 15-нд шинэ байрандаа орох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж