М.Батчимэг гишүүн “Засаглал ба хөгжил” сэдвээр лекц уншина

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

М.Батчимэг гишүүн “Засаглал ба хөгжил” сэдвээр лекц уншина

Эдийн засагч Д.Жаргалсайханы тэргүүлдэг "Улаанбаатарын эдийн засгийн клуб" салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүдийг урин, лекц уншуулдаг. Тэд өмнө нь БНХАУ-аас эдийн засагч урин, тус улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байсан юм.

Харин энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн М.Батчимэг уригджээ. Тэрээр энэ сарын 16-нд “Засаглал ба хөгжил” сэдвээр лекцээ унших гэж байна. Илтгэлдээ, Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд төрийн гүйцэтгэх үүрэг ямар байх талаар өгүүлэх аж. Ингэхдээ бусад орнуудын жишээтэй харьцуулан сонирхолтой хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ.   

Үүний дараа, “Дэлхийн эдийн засгийн хямрал-Бид юу суралцсан бэ?” сэдвээр Канадын эдийн засагч, доктор Дон Дроммонд лекц уншина.

Доктор Дон Дроммонд Канадын Худалдаа хөгжлийн банкны ахлах эдийн засагч болон Татварын бодлого, хууль зүйн яамны дэд сайдаар ажиллаж байжээ.

Одоо тэрээр дэлхийн улс орнуудад эдийн засгийн чиглэлээр зөвлөгөө өгч, илтгэл тавьдаг байна. Тэрээр энэ өдрүүдэд Азийн  таван орон, найман хотод “Хямралаас бид юу суралцсан бэ?” сэдвээр лекц уншиж байгаа юм. Эдгээр хотын тоонд Улаанбаатар багтжээ.

Энэ сарын 20-нд Туушин зочид буудалд болох энэ лекцийг сонсохыг хүсвэл Улаанбаатарын эдийн засгийн клубтэй холбогдон, бүртгүүлэх шаардлагатай аж.

 

Эх сурвалж: gogo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж