“Мальорка” В.Карпиныг өнөөдөр халж магадгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

“Мальорка” В.Карпиныг өнөөдөр халж магадгүй байна

Испанийн “Сегунда” дивизионы “Мальорка” баг ерөнхий дасгалжуулагчаа өнөөдөр халж магадгүй байна. Тоглогч ахуйдаа тус багт гялалзаж байсан Валерий Карпин багийн дасгалжуулагчаар томилогдоод долоон тойргийн тоглолт хийсэн ч хоёрхон оноо аваад байгаа юм.

“Мальорка” өнгөрсөн ням гарагт “Сарагоса”-тай тоглож 2:0-ээр ялагдсан бөгөөд багийн удирдлагууд энэ тоглолтын үр дүнгээс шалтгаалан халах эсэхээ шийднэ гэж байсан юм.

Тоглолт “Мальорка”-гийн хожигдлоор өндөрлөсний дараа багийн спортын захирал Мигель Анхель Надаль В.Карпинтай байгуулсан гэрээг судалж эхэлсэн байна. Хэрвээ В.Карпиныг халбал Испанийн баг түүнд гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсны төлбөр 400 000 евро төлөхөөр байгаа аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж