Озэки Котомицукиг сумогоос хөөлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Озэки Котомицукиг сумогоос хөөлөө

Японы сумогийн холбоо озэки Котомицүкиг мөрийтэй тоглосон асуудалтай холбоотойгоор сумогоос хөөлөө гэж “CNN” агентлаг мэдээллээ. Түүнчлэн түүний дэвжээний эзэн Отакег хөөсөн байна. Котомицүки сумогоос хөөгдсөн анхны озэки болж байна гэж Киодо мэдээллийн агентлаг дамжуулжээ. Тэрээр гэмт бүлэглэлүүдийн мөнгөөр мэргэжлийн бейсболын тоглолтон дээр мөрий тавьж тоглож байсан нь сүүлийн үед ил болоод байгаа юм. Японы сумогийн холбоо ням гаригт энэ шийдвэрээ зарласан ч хөөгдсөн сумочид хөөгдсөний тэтгэмж авах эсэх тухай шийд гаргаагүй байна. Энэ сард явагдах Нагоягийн сумогийн тэмцээн хэвийн явагдах болно гэж мөн мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж