Өнгөрсөн бямба гаригт Английн автомашин үйлдвэрлэгч “Range Rover”
компани Лондонгийн Кенсингтоны ордонд 40 жилийн ойн баяраа тэмдэглэж,
үдэшлэг зохиох үеэрээ Victoria Beckham-ийг өөрийн компанийн загварын
кретив захирлын суудалд очиж байгааг албан ёсоор зарлав. Үдэшлэг дээр
Victoria Beckham өөрийн брэндийн тэгш бус хэмжээст бор өнгийн даашинз,
Brian Atwood-ын “нүцгэн” өнгийн гутлаар гангарсан байв. Land Rover болон
Range Rover компанийн дизайны захирал Gerry McGovern энэ талаар
“Victoria бол Английн авъяаслаг дизайнер. Хувцас загварын талаарх түүний
мэдлэг маш их. Люкс зэрэглэлийн бүтээгдхүүнийг хамгаас илүү ойлгодог
хүмүүсийн нэг бол мэдээж Victoria. Бас тэр олон жилийн турш Range
Rover-ийн үнэнч хэрэглэгч байсан болохоор бидэнтэй хамтран ажиллаж
чадна” гэж ярьжээ.
Гурван жилийн өмнөөс “VB” нэртэйгээр өөрийн хувцасны брэндийг үүсгэн
байгуулж, fashion бизнест амжилттай яваа дуучин, дизайнер Victoria
Beckham тун удахгүй цоо шинэ Range Rover-ийн загварыг гаргахаар ажиллаж
эхлэх гэнэ. Шинэ кретив захирлын анхны оролцоо Range Rover Evoque машин
дээр орох аж. Уг машин 2011 оны намраас худалдаанд гарна.

Ж.Нил