Нэрт тенор Пласидо Домингод хийсэн гэдэсний хагалгаа амжилттай болов

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Нэрт тенор Пласидо Домингод хийсэн гэдэсний хагалгаа амжилттай болов

Испанийн дуурийн нэрт дуучин Пласидо Домингод хийсэн гэдэсний хорт хавдрын хагалгаа амжилттай боллоо гэж дуучны хэвлэлийн албаны төлөөлөгч Нэнси Сельтцер мэдээлжээ. Хагалгааг өнгөрсөн долоо хоногт Америкийн "Маунт Синай" эмнэлгийн эмч нар хийсэн байна. Ням гаригийн өдөр Доминго эмнэлгээс гарчээ. Эмч нарын хэлснээр бол тэр сар хагасын дараа бүрэн эдгэрнэ гэжээ. Хэвлэлийн албаны мэдээлж байгаар 69 настай Доминго дөрөвдүгээр сарын 16 гэхэд бүрэн илааршин Миланы "Ла Скала" теартрт болох Жузеппа Вердийн "Симон Бокканегра" дуурьт тоглоно гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Дуучин өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр Токиод тоглолтоор явж байгаад гэнэт бие нь тавгүйрхэн Нью-Йоркод эргэн ирсэн билээ.
                                                                                                                           Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж