Осолдсон автобусанд Монгол охин байжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Осолдсон автобусанд Монгол охин байжээ

Өнгөрөгч бямба гаригт БНСУ-ын Пухан хотоос Инчеон  руу явж байсан автобус осолдон, замын хажуу руу 10м-ийн өндрөөс унасан байна.

Автобусны жолооч 53 настай Жоноос гадна 23 зорчигч байснаас 12 хүн нь газар дээрээ нас барсан бөгөөд тэдний дотор гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ. Харин 12 хүн нь маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Эдгээр зорчигчдын дунд Солонгосын нэгэн дээд сургуульд сурдаг 23 настай Баярмаа гэдэг Монгол оюутан охин байжээ. Тэрбээр Насарэ эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа юм байна. Дашрамд дуулгахад уг ослоос амьд үлдсэн хүмүүс нь цөм xамгаалалтын бүсээ зүүсэн байжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж