Хар тамхины эсрэг хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Хар тамхины эсрэг хамтран ажиллана

БНХАУ-ын мансууруулах бодисонд хяналт  тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга, НАХЯ-ны мансууруулах бодисонд хяналт тавих товчооны Ерөнхий захирал Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчид  манай улсад ажлын айлчлал хийж байна. Зочид Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон  Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, хоёр улсын хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэрхэн хамтарч ажиллахаар  санал солилцож байна.  

Дэлхий нийтээр даяарчилагдан, мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цаг үед улсаас улс дамжин таран түгэж байгаа хар тамхины эсрэг хөрш орны мэргэжлийн байгууллагууд хамтдаа тэмцэхээр санал нэгдсэн байна.  Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс үндэстэн дамжин тархаж байгаа өдгөө цаг үед энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд анхаарал хандуулахаар болжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж