ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консулд экзекватур гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консулд экзекватур гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Эрдэнэт хотод суух Ерөнхий консул ноён Ракшаев Рыгзын Ракшаевичийг хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны  талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Дэд сайд Д.Ганхуяг Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичид  Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич нь 1955 онд төрсөн. Монгол Улсын их сургуулийг 1978 онд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийг 2003 онд тус тус төгссөн.

Тэрээр 1996-1997 онд Эрдэнэт хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар, 1997-2000, 2003-2007, 2009-2013 онуудад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, 2013 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн 1 дүгээр газрын ерөнхий зөвлөхөөр тус тус ажилласан.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж