УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг төслийг хэлэлцэх үед гаргаж дэмжигдээд байсан саналуудаас Соёл спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж чиг үүргийг нь өөр яамдад шилжүүлэх томъёолол УИХ дээр дэмжлэг хүлээсэнгүй. Ингээд бусад саналуудыг олонхиор дэмжсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Яг одоо Төрийн ордны А танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж буй бөгөөд дараагаар нь чуулганы хуралдаан үргэлжлэх болно.
Б.ЭНХ