“Сүүлчийн шөнө” кино тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

“Сүүлчийн шөнө” кино тун удахгүй

Драмын театрын найруулагч, залуу уран бүтээлчдийн нэг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын шинэхэн бүтээл “Сүүлчийн шөнө” нэртэй дэлгэцийн уран бүтээл аравдугаар сарын 10-нд нээлтээ хийх гэж байна. Уг киног бүтээсэн уран бүтээлчид өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд киноныхоо тухай мэдээллээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг нь бичсэн уг кино хүний амьдралд тохиолдож болох тааж болшгүй учрал тохиол, хайр, дурлалыг харуулж, хүмүүний зүрх сэтгэлийн нандин учгийг хөндсөн сайхан бүтээл болсон гэж тэд мэдээллээ. Киноны  гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, Соёлын тэргүүний ажилтан, драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, М.Тогтохжаргал, Б.Баярмаа, Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх болон О.Дөлгөөн нар тоглосон байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж