“Snapchat&#34 аппликэйшнийг 10 тэрбум ам.доллараар үнэлжээ | News.MN

“Snapchat&#34 аппликэйшнийг 10 тэрбум ам.доллараар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

“Snapchat&#34 аппликэйшнийг 10 тэрбум ам.доллараар үнэлжээ

“Yahoo" компани гар утсанд зориулсан “Snapchat" аппликэйшнийг 10 тэрбум ам.доллараар үнэлэн хөрөнгө оруулахаар болсон тухай BBC мэдээлжээ. Тус арр нь зураг болон видео шейрлэдэг ба олон хэрэглэгчтэй алдартай арр болоод байгаа юм.

Тус арр-ыг фейсбүүк 3 тэрбум ам.доллараар үнэлэн худалдаж авах санал тавьсан ч татгалзсан юм.

Yahoo компани “MessageMe" хэмээх гар утасны мессежний үйлчилгээ үзүүлэгч компанийг худалдан авахаар болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. “Snapchat" компанид хийх хөрөнгө оруулалт нь “Yahoo" компанид мессеж үйлчилгээгээ сайжруулах, залуу хэрэглэгчдийг татах зэрэг давуу талыг олгоно гэж шинжээчид үзэж байна.

Одоогоор “Yahoo" болон “Snapchat" компаниудын зүгээс хөрөнгө оруулалттай холбоотой албан ёсны мэдэгдэл хийхээс татгалзаад байна.

Т.АНУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Boldoo 2014-10-07 103.9.90.194

yahoo messenger haagdah n dee

Avatar

Зочин 2014-10-07 150.129.140.80

Odoogoor olon hereglegchideer bol: 1.Hangouts 2.Skype 3.Whatsapp 4.Wechat(hujaagiih) 5.Tango 6.Snapchat 7.Viber …. 35. Yahoo Messenger (yahoo odoo hurtel baidag l yum baina).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж