“Буудайн импортыг зогсооно” | News.MN

“Буудайн импортыг зогсооно”

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

“Буудайн импортыг зогсооно”

Өнгөрсөн есдүгээр сард тариаланчид буудайн үнийг салбарын яам унагаж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж тариалангийн талбайд жагссан бол өнөөдөр харин буудайн импортыг зогсооход анхаарахыг хүсч УИХ-д ханджээ. Энэ талаар бид УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.

-Тариаланчид, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хооронд үүсэн үл ойлголцол эцэстээ УИХ-д ирж, Байнгын хороо асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Та өнөөдөр яамны удирдлагууд, тариаланчдын холбоо гээд тал, талын төлөөллийн байр суурийг сонссон. Байдал яг ямар байна вэ. Үнэхээр Монгол Улс одооноос эхэлж улаан буудай импортоор авахгүй бол ирэх жилийн гурилын хэрэгцээгээ хангахгүй болчихоод байгаа юм уу?

-Ургацын балансыг харахад Монгол Улс энэ намар 450 мянга гаруй тонн улаан буудай хурааж авахаар байна. Энэ нь гурилын хэрэгцээгээ дотоодоос хангах бүрэн бололцоотойг харуулж байгаа дүн юм. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам улаан буудай импортлох шийдвэр гаргасан нь бодлого алдагдсантай л холбоотой.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан буудай импортоор авах болсон шалтгаанаа газар тариалангийн салбарт баримтлах бодлогогүй болсонтой холбоотой гэж тайлбарласан хэрэг үү?

-Тэгж мушгиж болохгүй, бодит байдал үүнийг нотлоод байна шүү дээ.  Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудайг тариаланчид хураан авах нь тодорхой байхад салбарын яамны удирдлага нь Үндэсний зөвлөмжийн дагуу гадаадаас буудай импортолно гэж байгаа нь бодлого үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотой. Өөрсдийн бүтээснээ маргааш нь нурааж байгаатай ижил зүйл болчихоод байна шүү дээ.

-Нийт хэчнээн мянган тонн улаан буудай импортлох шийдвэр гаргасан байдаг юм бол?

-Албан ёсоор 49 мянган тонн улаан буудай, 50 мянган тонн гурил импортлох зөвшөөрлийг салбарын яамнаас олгосон байна. Тариаланчдын төлөөллийн яриагаар бол 100 мянган тонн улаан буудай импортлохоор болсон гэсэн. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол маш ноцтой асуудал. Улаан буудай стратегийн чухал бүтээгдэхүүн. Улс орнууд энэхүү стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах бодлого барьдаг. Экологийн аюулгүй хүнсээр иргэдээ хангах гэдэг агуулгаараа. Харин манай Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол хямдыг харж, улаан буудай импортлох шийдвэр гаргасан байгаа юм. Хямдыг харвал бид дотооддоо улаан буудай тариалах шаардлагагүй. Өмнөд хөршийн зах зээлд хүний эрүүл мэндэд хортой хямд үнэтэй гурил их байна.  Тэгэхээр хямдыг харсан гэдэг нь Монголын төр газар тариалангийн салбараа тараагаад урд хөршөөс буудай импортлоё гэсэнтэй агаар нэг зүйл л дээ. Энэ буруу. Монголын төр дотоодынхоо үйлдвэрлэлээр гурил, буудайн хэрэгцээгээ хангах ёстой. Илүүдлээ гадаадад экспортлох ёстой. Гэхдээ гурилын үнэ тогтвортой байх ёстой, заавал хямд байна гэж хэлэхгүй. Бүхнийг хямд байлгана гэвэл инфляци өндөр үед тариаланчид энэ давалгааг давж чадахгүй.

-Дотоодоосоо улаан буудай, гурилын хэрэгцээгээ хангах боломжтой байхад буудай импортлох зөвшөөрлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргаж, цуцлах боломж байгаа юу?

-Гурил, буудай импортлох зөвшөөрлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны удирдлага гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурсан байна. Маргааш бид байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэрээ хэр эрх зүйн чадамжтай, хуульд нийцэж ийм шийдвэрийг гаргав гэдгийг ярина. Ер нь гурил, буудай импортлох нь зөв үү гэдгийг ярилцана. Хэрвээ зогсоох шаардлагатай байх юм бол байнгын хорооноос Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд улаан буудай, гурилын импортыг зогсоох үүрэг өгнө. Дотоодын үйлдвэрлэгчиддээ төр уян хатан хандах ёстой. Гадаадын үйлдвэрлэгчийг дэмжих бус дотоодын үйлдвэрлэгчээ дэмжих ёстой.

-Улаан буудай чанарын шаардлага хангахгүй байна гэх юм?

-Монголын улаан буудайн 60 хувь чанарын шаардлага хангахгүй байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Золжаргал ярьсан. Улаан буудайн тэн хагасаас илүү нь чанаргүй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ жилийн гурил, будааны цавуулаг 27-30 хувь байгаа, энэ бол чанартай байгаагийн баталгаа. Ийм байхад гурилын чанарыг сайжруулна гадаадаас цавуулаг сайтай өндөр буудай оруулж ирнэ гэж болохгүй. Цаг агаараас шалтгаалж цавуулаг багатай буудай хураадаг, мөн ургац муутай жил буудай, гурил импортлох шаардлага үүсдэг. Энэ жилийн хувьд тийм асуудал байхгүй. Гэхдээ бидэнд ирсэн мэдээллээр одоо импортоор оруулж ирж байгаа буудай шаардлага хангахгүй байгаа. Төрийн нэр барьсан бизнес яваад байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа.

-Улсын нөөцөд худалдан авах буудайн үнэ дээр зохицсон юм болов уу?

-Тонн буудай 550 мянган төгрөг дээр тогтсон гэсэн.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-07 112.72.13.16

% сар нартай сайхан байсан тул буудайны цавуулаг сайн байгаа Цавуулаг багатай гэж буруу бухаж байна бидний ажил ийм л урагшгнй байгаа юм баярсайхаан үүнийг заавал зогсоогоорой

Avatar

Bayarsaihan-d 2014-10-07 202.21.112.2

Taria taridag Hun 1000,guril hiding n bas 1000 baidag harin 3saya hereglegch guril id deg shuu

Avatar

зочин 2014-10-07 202.131.225.51

дэмжиж байна, хөгийн Монголчууд бие биенээ татаж унагаах тамын тогоо болоод явж байх юм Золжаргал гэдэг новшийг албан тушаалаас нь буулга

Avatar

Зочин 2014-10-07 112.72.13.159

тэнэг малаа чи үнэтэй гурил идэх гээд байвал илүү мөнгөө төлдөг юм байгаа биз нохойн гөлөг

Avatar

Зочин 2014-10-07 202.70.46.20

Er ni gadnaas guril buudaigaa avahgui baih gesen zuil gargah heregtei. Tegeed tarilanchiddaa 100% hanga geed uureg og l doo. tegeed l boloo sh de.Chanarriig ni sain bailga geed.tegehgui bol hezee ch ene biznes zogsohgui sh de.

Avatar

zochin 2014-10-07 124.158.95.139

Huue hyamd chanartai buudai bhad yagaad gadnaas abch bolohgui gej tegej baij gurliin une tsaashlaad gurilan buteegdehuun boloh talh nariin boow ntr-n uniig togtwortoi bailgiishdee. orsoldoon baij baij l ene buudain une buuriishdee herwee gadnaas buudai abahgui gewel naad 550.000 aa bagasgaachee odoo eniig n dagaad gurliin une osno deerees n talxnii une oslooshdee har maluudaa

Avatar

zuv sh dee 2014-10-07 150.129.142.209

Bayarsaihan mash zuv yarij bna.X. Battulga Mongoliin gazar tarialangiin salbariig unagaachihaad zugtsan shuu dee.

Avatar

zotcin 2014-10-07 202.72.245.252

zoljargaliin huwiin ashig sonirhol l bna shtee gadnii olon jil hadgalsan muu buudai l hyamd bgaa biz importiig zogsooh heregtei

Avatar

irgen 2014-10-07 202.131.231.220

bayr saihan ta yu hiih gej bgaagaa medej bgaa yumuu, artd tumen chingelteein ger horoololiin irged hymd unetei guril idej chadahgui bol chamaig barij idneee

Avatar

Зочин 2014-10-07 202.70.44.146

асуудал хариуцсан байнгын хороо анхаарах нь зөв юм зөв юмыг юунд эгдүүцнэ вэ

Avatar

Зочин 2014-10-07 202.70.44.146

энэ жил сайхан намар болж, ургац сайхан ургаж, их ч цавуулагтай байна. ийм байхад удаан хадгалагдсан хямд үнэтэй бараг малын тэжээлд өгч байсан буудайг хямд үнээр оросоос оруулж ирсэн нь ноцтой гэмт хэрэг золжаргал дарга үүнийг хийгээд байна уу

Avatar

Зочин 2014-10-07 103.229.123.93

Манай буудай цавуулаг багатай, бас үнэтэй. Хямд буудай импортлох нь зөв. Баярсайхан хэдхэн компаниудад үйлчилж байна.

Avatar

Bayarsaihan 2014-10-07 150.129.143.245

Ard tumnee bodood guril une hyamd bh yostoi shuu

Avatar

Zochin 2014-10-07 150.129.143.245

Bayarsaihan bolie

Avatar

д тэмүүжин 2014-10-07 182.160.0.43

гадаадаас буудай оруулж ирэх бол үндэсний үйлдвэрлэгчийг боймолсонтой агаар нэг

Avatar

ЗА 2014-10-07 112.72.13.171

ЯАГААД ОРОСУУД ХЯМД ҮНЭТЭЙ БУУДАЙ ТАРИАД МОНГОЛЧУУД ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БУУДАЙ ТАРИАД БАЙГАА ЮМ БЭ? ҮҮНД ХАРИУ ӨГӨӨЧ БАЯРСАЙХААН? ЧИ ТАРИАЛАНЧ НЭРТЭЙ ЦӨӨХӨН ХЭДЭН ХҮНИЙГ ӨМӨӨРЧ БАЙГАА Ч ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧ БОЛСОН АРД ТҮМНИЙХЭЭ ЭСРЭГ ЮМ ЯРИАД БАЙГААГАА УХААРЧ БАЙНА УУ? БУУДАЙН ҮНЭ ӨСӨӨД ДАГААД ГУРИЛЫН ҮНЭ ӨСВӨЛ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЧИ ХУВИАСАА ТӨЛӨХ ЮМ УУ?

Avatar

Зочин 2014-10-07 112.72.13.205

УЛААНБААТАР ХОТООС НЭР ДЭВШИЖ СОНГОГДСОН ЭНЭ НӨХӨР ЮУ ЯРИАД БАЙНА, 1 КГ 1-Р ГУРИЛЫН ҮНЭ 850 ТӨГРӨГ БОЛОХООР ЧАМАЙГ СОНГОСОН ХОТЫН ЯДУУЧУУД ЯАЖ АМЬДРАХ БИЛЭЭ. БАЯН ЭЗЭН ЧИНБАТАД ҮЙЛЧЛЭЭД БАЙГАА ШАЛТГААНЫ АРД ЯМАР ЭРХ АШИГ БАЙНА ВЭ. ЭХ ОРОН ГЭЖ ЯРИАД БАЙГАА БОЛ ХОТЫН ИРГЭДЭД ЭХ ОРНЫ ХЯМД ЧАНАРТАЙ ГУРИЛ ИДЭХ ЭРХ АШИГ БАЙДАГ ШҮҮ

Avatar

Зочин 2014-10-07 112.72.13.159

guriliin yniig barihiin tuld importoor oruulj ireh n zuv chinbat tsandeleg metiin hedhen hynii karmaanaas garch chadahgyi archaagyi bayarsaihan gulug

Avatar

Зочин 2014-10-07 150.129.141.115

APU tednii hamsaatnuud bol arhi hiij humuusiig horduulj bgaagaa tsairuulah gej taria taridag yum.Ta nariin bodoj bgaa shig gazart ur bulaad tenger jaahan hur oruulchihbal boldog yum bisheeene yamaar duuren yuch medehgui humuus bna daa.gazar tarialangiin bodolgo barij bgaa hun ni batuul baatariig dagaj hedeh jil yabsan nohor odoo bodlogo geed yariad suuj bna daa hoorhii

Avatar

ZOCHIN 2014-10-07 103.229.122.248

ARDCHILSAN NAMYNKHAN NIRGESEN KHOINO NI KHASHGIRAV GEGCHEER KHUDLAA MATRYN NULIMS UNGADAGAA BOLIVOL YASAN YUM BEE NEG L IH SHILEN TOLGOITOI BOLSNOO GAIKHAAD BAIDAG KHUDLAA JUJIG TAVIKHAA BOLIVOL YASAN YUM BE IRGEDIIN OROLTSOO GEED L KHUTSDAG KHUDLAA SHUU DEE SHOU TAVIAD L IRGED OROLTSOOD YAKH BAISAN YUM BE ZASGIIN BODLOGYG GADNAAS NI SHUUMJILEED L TER NI ARDCHILALYN NEG HELBER BOLOOD L YAVAKH YUM BIZDEE

Avatar

ZOCHIN 2014-10-07 103.229.122.248

ARDCHILSAN NAMYNKHAN NIRGESEN KHOINO NI KHASHGIRAV GEGCHEER KHUDLAA MATRYN NULIMS UNGADAGAA BOLIVOL YASAN YUM BEE NEG L IH SHILEN TOLGOITOI BOLSNOO GAIKHAAD BAIDAG KHUDLAA JUJIG TAVIKHAA BOLIVOL YASAN YUM BE IRGEDIIN OROLTSOO GEED L KHUTSDAG KHUDLAA SHUU DEE SHOU TAVIAD L IRGED OROLTSOOD YAKH BAISAN YUM BE ZASGIIN BODLOGYG GADNAAS NI SHUUMJILEED L TER NI ARDCHILALYN NEG HELBER BOLOOD L YAVAKH YUM BIZDEE

Avatar

zochin 2014-10-07 150.129.141.115

gazar tarialan medehgui humuus l gadnaas hyamd ued ni oruulj iriy gej yarin daa taria yaj urgadag yamar hezyyg medehgui humuusiin ug mon.Onoodor taria tariad bayjsan hun hen bgaa yum be teriig nerle dee Chinbat uu ter bol alt uhaj nugel hiisnee taria tarij tsairuulj bgaa hun. Bayartsogt uu ter bol hiisen luibaraa tsairuulah gej taria taridag yum

Avatar

zochin 2014-10-07 202.179.11.94

bayarsaihan guia ta ard tvmnee bodohgvi shunaldaa dendsen chinbat chadraabal tsandeleg metiin hvmvvst vilchlej bgaa ym bna ldaa ta ervvl uhaatai bol 1000 ga d budaa tarihad hichneen togrognii zardal gardaguu tegeed bagaar bodohod hichneen togrognii orlog oldogiig ni meted avchaarai naad shunluudaa bas naad chinbataa zovhon uramshuulal gej ulsaas 12 ter bum togrog avdagiig medehvv malaa

Avatar

Зочин 2014-10-07 213.190.157.97

Uneheer tiim sain chanariin buudaig haymd uneer gadnaas avch baigaa bol yagaad buruu gej. Manai tarialanchid gesen uursduu usuh bolomjuudiig haih heregtei. Orosuud tiim hyamd chanartai buudai huraaj avaad exportloj baihad manaihan yahaarai zaaval unetei zarna geed hereglegchid deer hamag achaagaa uuruuleh geed baigaa yum. Tarialangiin company -d hoorondoo negdej niileed tomroh heregtei tegej baij l zardlaa buuruulna (economy scale). Gadnii hurungu oruulalt yagaad ene salbartaa shuud tataj bolohgui gej.

Avatar

Зочин 2014-10-07 109.205.248.80

tuvden said bolson mongoo husah geed butelguitew

Avatar

zochin 2014-10-07 202.179.29.196

bayarsaihan zub yarij bna,demjij bna,

Avatar

irgen 2014-10-07 150.129.142.156

guriliin une osvol chamd ard tume shanaa ogno shuu, durak min

Avatar

Зочин 2014-10-07 103.229.120.173

apu marketing uneheer archaaguim aa, hamgiin turuund tarialanchdaas busdaas ondor uneer avah heregtei baital tord parazitleed zogsoj bdag, hurdan dampuuraasai

Avatar

Зочин 2014-10-07 49.0.133.94

ТЭГЭЭД ТЭР ТАРИАЛАНЧИД ИХ УРГАЦ АВСАН ЮМ БОЛ ЯАГААД ХЯМД ЗАРАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ҮНЭД НӨЛӨӨЛДӨГ ТЭДНИЙ НОХОЙД БАРЬДАГ ГАНЦ МОД БОЛОХ БИНЗЕНИЙ ҮНЭ ӨССӨН БИЛ ҮҮ? ТИЙМ БАЙЖ ЮУ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХЭРВЭЭ ҮНЭЭ БУУРУУЛАХГҮЙ БОЛ ГАДНААС ХЯМДХАН ГУРИЛ АВАХГҮЙ ЯАХ ЮМ БЭ? МОНГОЛ ТВ ЗАХИАЛГААР НЭВТРҮҮЛЭГ ХИЙДЭГГҮЙ ГЭХЧИХЭЭД ЯАГААД ЧИНБАТЫН ЗАХИАЛГААР ТҮҮНИЙ БОДЛЫГ АРД ОЛОНД ТУЛГААД БАЙГАА ЮМ БЭ? БИТГИЙ ТЭНЭГТЭЖ ШУНАЛТААД БАЙ….ХЭРВЭЭ ДОТООДЫН ҮНЭ ӨНДӨР БОЛ ХЯМД ГАЗРААС ОРУУЛЖ ИР. АРД ОЛОН ХОХИРОХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ???????

Avatar

Зочин 2014-10-07 124.158.109.206

Ямартай ч үндэсний салбараа л дэмжих хэрэгтэй дээ

Avatar

zochin 2014-10-07 202.179.11.94

ydahdaa chi naad budaaniihaa toroos vnelsen vniig zob helcheech malaa 1 tn budaag uls 550 000 gaar avaad deer ni 100 000 togrognii uramshuulal ogch bna

Avatar

Jo 2014-10-07 150.129.140.32

Yamarch baisan dotoodiin uildveree demjih heregtei Ulaan buudain importiig zogsooh heregtei shuu Bayrsaihaan

Avatar

Зочин 2014-10-07 202.180.216.211

ЭНЭ Г.БАЯРСАЙХАН ЯМАР САНААТАЙ ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ЗҮЙЛ ЯРИАД БАЙНА ВЭ? ЯАГААД ЭНЭ НӨХӨР ТЭНГЭР ТУЛСАН ҮНЭТЭЙ ГУРИЛЫН ҮНИЙГ БУУЛГАХЫН ЭСРЭГ ЗҮЙЛ ЯРИАД БАЙГАА ЮМ ТАРИЛАНЧ НАР ЧИНЬ АРД ТҮМНИЙГ БОДОХГҮЙ БУУДАЙН ҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ИЛҮҮ ҮНЭЭР ЗАРАХ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭРХЭМ ГИШҮҮН ЧМАД ЯМАР САНАА БОДОЛ БАЙГАА БОЛООД АРД ТҮМНИЙ ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНИЙГ БУУЛГАХ БОДЛОГЫН ЭСРЭГ ЯАМНЫ ЭСРЭГ ТОМ ДУГАРААД БАЙНА ВЭ. УЛААНБААТАР ХОТЫН ГУРИЛ ИДДЭГ АРД ТҮМЭН ЧАМАЙГ СОНГОСОН ШҮҮ. ДАХИАД ЧАМАЙГ АРД ТҮМЭН 2016 ОНД СОНГОХГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2014-10-07 49.0.131.12

Ter MAN-iin Sayle gej kazakh avgai l tarialanchdiig turhirch buudain uniig nemuulj baina lee. Shatahuunii une togtvortoi baigaa, taria tarihad uriig es tootsvol importoor oruulj ireed baigaa zuilgui. Yam shaardlagatai tonog tuhuurmjuur suuliin heden jil hangaj irsen. tegeheer dotoodiin uildverlegchid uniin huvid nemehguigeer zohitsoh bolomj baigaa. Gem ni management muugaas gazar tarialangiin companiud ashigtai ajillaj chadahgui, urgui zardal ikh gargaj tuuniigee turuus nuhuj avdag bolchihloo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж