Оюутны холбоо хүртэл улстөржсөн газар болжээ | News.MN

Оюутны холбоо хүртэл улстөржсөн газар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Оюутны холбоо хүртэл улстөржсөн газар болжээ

“Монголын оюутны холбоо”-ны ээлжит XIII чуулган энэ сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт болсон. Харин энэ хурлыг хуйвалдаантай болсон гэж хэсэг нөхөд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өөрсдийгөө “Монгол залуу хүн” ТББ-ыг төлөөлж байгаа гэсэн юм. “Монголын оюутны холбоо” хэмээх хэл аманд өртөж байдаг энэ байгууллагын удирдлагын суудлын төлөө чамгүй өрсөлдөөн өрнөдөг бололтой. Холбооны удирдлагад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн ч хуйвалдаанаар хасагдсан гэх А.Отгонбаатар  өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Намайг яг  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  шиг өргөөд гаргачихсан” гэх зэргээр ярих. Түүний хэлснээр бол  Монголын оюутны холбооны XIII чуулган гэгч тунчиг сүр дуулиантай  үйл явдал болжээ. Чуулган болсон байрыг 40 гаруй цагдаа, цэргийнхнээр хамгаалуулж, гаднаас нэг ч хүн нэвтрүүлэхгүй, залуусын бие засахыг хүртэл хорьсон юм байх. Бүр чимээ гаргахгүй байхыг сануулж, дуугарсан хүнийг заалнаас хөөж гаргаж байсан гэнэ.

Оюутны холбооны удирдлагад нэрээ дэвшүүлсэн ч хуйвалдаанаар хасагдсан гэж мэдүүлж буй А.Отгонбаатар нарын хэсэг нөхөд оюутны холбоо намын эрх ашигт үйлчилдэг, хүрэлцэхгүй байгаа гэх оюутны дотуур байруудад холбооны гишүүдийн гэр бүлийнхэн үүрлэчихсэн гэж  шүүмжлэв. Мөн хэзээнээс хэл ам таталдаг 6500 төгрөгийн үнэтэй оюутны картыг үнэгүй хэвлэх боломжтой талаар ярьсан юм.

Оюутны холбоо гэгч сайн дурын энэ байгууллагын удирдлагын суудлын төлөө энэ мэт улстөржсөн тэмцэл өрнөж байна. Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах ажил хийхээс илүү аль нэг нам, улстөрчдийн захиалгаар мэдэгдэл хийж, жагсаад цуглаан зохион байгуулдаг гэх шүүмжлэлд байнга өртөх Монголын оюутны холбоо  улстөржсөн газэр болж хувирсан нь харамсалтай.

С.ОТГОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2014-10-07 103.229.120.202

tomchyydin baastai bugsiig doloosoor baigaad targaltsgaasan baihgyi yu

Avatar

Шүүмжлэгч 2014-10-07 124.158.77.7

Уул нь оюутны холбоо чинь оюутнуудын эрхийг хамгаалах ёстой байгууллага байтал өөр хоорондоо улс төрийн тэмцэл хийгээд байж байдаг. Тэр Энхбаяр шиг нөхөр бас боль өөрөө адилхан нэр хүндийн төлөө өрсөлдөж байж хэрээ хэрээнийхээ харийг гайхаад яахавдээ. Ирээдүйн улс төрийг ялзруулагчид.

Avatar

тарган банди нар 2014-10-07 202.180.220.72

Пээ оюутнууд ийм тарган байдаг болчихсон юмуу, бидний үед идэж унтах нь хомс тул чөрийсөн гарууд л байдаг байлаа. /1990-иод оны сүүл 2000 оны эхэн үед/.

Avatar

ggggggg 2014-10-07 124.158.105.2

Оюутны байранд оюутны холбооныхон ямар учиртай байр авдагыг мэдэхгүй ямар ч байсан зөндөө олон өрөөг эзэлдэг нь үнэн ш дээ. Худлаа хийрхсэн хүмүүс шүү дээ боловсролгүй

Avatar

Зочин 2014-10-07 202.180.216.211

болжээ биш, байсан шүү дээ

Avatar

Зочин 2014-10-07 128.205.49.57

Shuleg unshdag ***** doloogch nar shude nadul chn

Avatar

Зочин 2014-10-07 112.72.13.121

Ene zaluu osoj yavaa "doloogch"…

Avatar

Зочин 2014-10-07 122.201.19.66

Oyutnuud ni hurtel uls torjood baihaar Mongol yls maani hogjih uu…

Avatar

nogara 2014-10-07 119.215.147.246

ehleed ene oyutnii holboo haanaas sanhuuhdag talaar medeh heregtei Tegvel tegeel henii gar hul boloh n todorhoi bolno doo

Avatar

Зочин 2014-10-07 103.229.123.90

Оюутны холбоо хэнд хэрэгтэй юм. татан буулгах хэрэгтэй

Avatar

end 2014-10-07 202.179.20.207

Daraagiin Enhbayrtan guai held orood ehlevuudee.tenegtelgui hicheelee hiitsgee!!! MANgar batsaanuudaaaa!!!!!!!!!!

Avatar

Зочин 2014-10-07 203.169.55.152

Ирээдүйн шилдэг хорчингууд эндээс төрдөг учраас үхэлддэг албан тушаал юм шүү

Avatar

ТА НАРААР ДУТАЖ ГЭНЭ 2014-10-07 49.0.133.94

БЯРУУ БОЛООГҮЙ БУХЫН БААЛТААР БААНА АА ГЭЖ…..ТА НАР ЮУ ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГААГАА ОЙЛГОДОГ ГЭЖ ҮҮ?……ЭХЛЭЭД СУРАХ ХЭРЭГТЭЙ…..ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨНӨӨС ИЛҮҮ МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ ШҮҮ…

Avatar

Адуутай айрагтай 2014-10-07 120.148.12.9

Хөдөөний хэдэн ***** нар.

Avatar

Зочин 2014-10-07 150.129.140.147

Монголын оюутны холбоо маш олон зүйлийг Монголын Залуучуудын холбоог бодоход хийсэн хэлэх үгтэй байгууллага энэ гомдол гаргаад байгаа хүмүүс ичдэггүй юм байхдаа өөрсдийг нь заавал сонгох ёстой гэж үү арай л болоогүй л байна даа хожигдож сур одоо харин гарсан хүмүүсээ дэмжээд ажил саналаа өг соёлд суралц аан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж