Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан байна.  Үүнд, МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдад эрхлүүлэх, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны чиг үүрэгт буй хүнд үйлдвэрийн газрыг  Уул уурхай, эрчим хүчний яаманд нэгтгэе гэх саналууд багтаж буй юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж