Хятадад халуун хумхаа гарчээ | News.MN

Хятадад халуун хумхаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Хятадад халуун хумхаа гарчээ

 

Шумуулаар дамжин халдварладаг денге хэмээх халуун хумхаа өвчин Хятадын өмнөд хэсэгт Гуандун мужид тархжээ. Одоогийн байдлаар уг өвчнөөр зургаан хүн нас барж, 21 мянга гаруй хүн халдварласан байна. Гуандун мужийн эрүүл мэндийн агентлагийн веб хуудсанд мэдээлснээр өнгөрсөн ням гаригт /Х.5/ 21527 хүн өвчилсөн нь өдөрт 1000 хүн шинээр халдвар авсан гэх тооцоо гаргажээ. Гуандунаас бусад мужид халдварын тархалт харьцангуй бага байгаа аж. Халдварын голомтод өвчнийг тараач цэнгэг усны шумуулны эсрэг шавьж устгах хор цацах тусгай баг гарч ажиллаж эхэлжээ. Хятадын эрүүл мэндийн албаныхны зүгээс денге өвчний халдвар тархсаныг халдварын голомт Зүүн Өмнөд Азид аялсан жуулчид авчирч, цаг уурын шалгаан нөхцөл нэмэгдүүлсэн мэдэгджээ. Хятадад сүүлийн 20 жил уг өвчний ийм хурдацтай тархалт гараагүй аж. Денге өвчнөөр халуун орны 50-100 сая хүн өвчилдөг байна. Гэхдээ үхлийн аюул нь Баруун Африкт тархсан эбола гэх мэт вирусээс харьцангуй бага юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bold 2014-10-07 202.179.10.186

umhii hujaa naraas ynz buriin uvchin garna shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж