&#34Уул уурхайн салбарыг улстөрчдөөс хол байлга&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

&#34Уул уурхайн салбарыг улстөрчдөөс хол байлга&#34

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн /IRI/-тэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум болж байна. Манай улсад уул уурхайн салбар дахь авлига, хээл хахуулийн гэмт хэрэг нэгдүгээрт бичигдэж байгаа аж. Энэхүү салбарыг хэрхэн авлигаас ангид байлгах талаар "Монгол улс дахь авлига ба засаглал"-ийн талаар илтгэл тавьсан Станфорд их сургуулийн "Фрийман спогли" олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд ийнхүү зөвлөсөн юм. Тэрээр,

Олон улсын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани нь Монгол Улсад  үйл ажиллагаа явуулахдаа монголын Засгийн газар, төртэй гэрээ хэлцэл хийдэг. Харин гэрээ хэлцэл хийсний дараа хууль бус асуудал үүсвэл олон улсын зах зээл дэх бизнесийн нэр хүндээ алдах эрсдэлтэй. Тиймэээс тухайн уул уурхайн компанитай гэрээ хэлцэл хийхдээ энэ талаар маш нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Тэрнээс гадна олон улсын болон дотоодын уул уурхайн компанийн санхүүгийн гүйлгээг ил болгох хэрэгтэй. Мөн уурхай нь ашиглалтад ормогц төрөөс уул уурхайн компаниудаас хир их хэмжээний төлбөр авч байгааг ил тод болгох хэрэгтэй. Энэхүү салбарын авлигыг бууруулахын тулд эдгээр процетурыг ил болгох, ил тод байлгах хэрэгтэй. Мөн хамгийн чухал асуудал бол улстөрчдийг уул уурхайн салбараас хол байлгах хэрэгтэй. Тодруулбал, улстөрчид уул уурхайн салбараас санхүүжилт авч, улстөрийн эрх мэдэл авмагцаа тухайн уул уурхайн компанийн этгээдийн эрх ашгийг илүүд үздэг. Ер нь бол ямар хөрөнгөөр улстөрд гарч байгаа санхүүжилтийг ил тод болгох нь туйлаас чухал гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж