Д.Дорлигжав Ташкент хотыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Ташкент хотыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр Узбекстан Улсын Ерөнхий прокурор Рашитжан Кадировын урилгаар Бүгд Найрамдах Узбекстан  улсын нийслэл Ташкент хотыг зорьжээ. Тэрбээр Ташкент хотноо аравдугаар сарын 8-10 ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтанд оролцож,  Узбекстан Улсын Ерөнхий Прокурорын газартай  хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурах юм байна. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд  Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга  О.Чулуунбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцаа хариуцсан хяналтын прокурор Г.Ганзориг нарын хүмүүс багтсан байна.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж