Азийн наадамд амжилттай оролцсон эмэгтэй сагсчдад хандив өргөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Азийн наадамд амжилттай оролцсон эмэгтэй сагсчдад хандив өргөлөө

 “Инчён-2014” Азийн их наадамд анх удаа оролцсон Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн сагсчид өндөр амжилт үзүүлж, шилдэг наймд шалгарсан билээ. Эмэгтэй сагсчид Азийн наадамд оролцохоор явахдаа багаараа 14.5 сая төгрөгийн өр тавиад хувийн зардлаар явсан гэнэ. Манай улсад багийн спорт хөгжих бүрэн боломжтойг батлан харуулж байгаа тэднийг дэмжиж, туслах зорилгоор “Мэргэжлийн спорт хөгжлийн цогцолбор”-оос хандивын аяныг өнгөрсөн есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 3-ны хооронд явагдаж өрнүүллээ. Нийт таван хоногийн турш үргэлжилсэн тус хандивын аянаар цуглуулахаар төлөвлөсөн мөнгөний 4,82 хувийг буюу 699834 төгрөг цуглуулжээ. Хандивын аяныг зохион байгуулагчид хамгийн идэвхитэй оролцсон нэр бүхий 29 хүнд баярлаж талархаж буйгаа илэрхийлээд өнгөрсөн баасан гаригт сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид эх орондоо хүрэлцэн ирэхэд нь цуглуулсан мөнгөө гардуулан өгсөн тухайгаа өөрсдийн албан ёсны сайтдаа мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж