Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд Уганда, Вьетнам Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.07/ Уганда Улсын парламентын гишүүн, Сангийн сайд Баньензаки Хенри, Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Нгуен Дүк Тү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга , Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооноос  “Сабин” олон улсын институттэй хамтран зохион байгуулж буй “Дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал” олон улсын хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдөд Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

Ноён Баньензаки Хенри Улсын Их Хурлын даргыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр,  вакцинжуулалтын 10 жилийн төлөвлөгөөний /2011-2020/ эрхэм зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт вакцинжуулалтаар сэргийлж болох өвчнөөс иргэдийг ангид байлгах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд 65 дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейгаас “Бүх нийтийн вакцинжуулалтын үйл ажиллагааны хөтөлбөр” -ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон Уганда, Вьетнам Улсын парламент, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Эрүүл мэнд, дархлаажуулалтын төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад хүргүүлэх уриалга гаргаж байгааг  Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Уганда Улсын парламентын гишүүн Окот Жон Амос, Уганда Улсын парламентын гишүүн, Эмэгтэйчүүдийн бүлгэмийн дарга Ауре Анне болон хоёр талын албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж