Лейкэрс улирлын өмнөх тоглолтод ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Лейкэрс улирлын өмнөх тоглолтод ялалт байгууллаа

Коби талбайд гарч, Лейкэрс улирлын өмнөх тоглолтод ялалт байгууллаа

NBA-ын 2014-2015 оны улирлын өмнөх дөрвөн тоглолт өнөөдөр болж дууслаа. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт буюу Лос Анжелес Лейкэрс Денвер Наггетс багтай тоглож 95-98 харьцаагаар Лейкэрс ялалт байгуулсан байна.

Тоглолтын эхний хагаст 54-51 харьцаагаар Наггетс илүүрхсэн ч сүүлийн хагаст тэргүүллээ алдаж хожигджээ. Тус тоглолтын эхний болон гуравдугаар үед Коби Брайнт талбайд гаран тоглож 13 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол энэ жилд шинээр орж ирж байгаа Кларксон 14 оноо, Рандле 10 оноо, 8 самбараас бөмбөг авч, Жермини Лин 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Лаусон 14 оноо, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд
Филадельфи 76 78-98 Бостон Селтикс
Нью-Орлейн Паликанс 87-93 Атланта Хаукс
Вашингтон Уйзардс 85-81 Чикого Булзз
Дэнвер Наггетс 95-98 Лос Анжелес Лейкэрс

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж