Исламчуудтай нийлэх гэсэн хүмүүсийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Исламчуудтай нийлэх гэсэн хүмүүсийг баривчилжээ

 

Японы цагдаагийнхан Сирид очин “Исламын улс” бүлгийн дайчидтай нийлэх төлөвлөгөөтэй байсан хэмээн сэжиглэгдсэн хэд хэдэн хүнийг саатуулан байцаасан тухай Associated Press мэдээлжээ.

 

Энэ нь исламын талын хүмүүсийг илрүүлсэн анхны хэрэг болж байна. Японы хэвлэлээр мэдээлснээр тэдний нэг нь Хоккайдогийн их сургуулийн оюутан гэнэ. Үлдсэн сэжигтнүүд  нь  түүнтэй нэгэн байранд хамт амьдарч байжээ.

 

Мөрдөн байцаалтын үеэр  тэд нэгэн хуучин номын дэлгүүрт өлгөөтэй байсан “Сирид ажиллах” гэсэн уриалгатай зураг хуудсыг  хараад тийм санаанд хөтлөгдсөн гэж мэдүүлжээ. Цэргийн сөргөлдөөнд оролцоход бэлтгэсэн  хүмүүсийг Японы хуулиар таван жил хүртэл хорих ял оноодог ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж