Халаасанд багтах кофе чанагч | News.MN

Халаасанд багтах кофе чанагч

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Халаасанд багтах кофе чанагч

Ажлын өдрийн эхлэлийг кофегүйгээр төсөөлж чаддаггүй эрхмүүдэд дуулгах таатай мэдээ байна. Та өөрийн хүссэн орцоор амттай сайхан кофе чанаж уухын тулд үнэтэй кофе чанагч авч, цахилгаанд залгаж ажиллуулах шаардлагагүй болжээ.

Minispresso нэртэй жижигхэн хэмжээтэй авсаархан халаасанд багтахуйц кофе чанагчийг бүтээжээ. Уг кофе чанагчийн давуу тал нь заавал цахилгааны эх үүсвэртэй холбогдох шаардлагагүй хүссэн газраа кофегоо чанаад уух боломжтой гэдэг нь юм байна.

Та хүссэн орцоо устайгаа хамт хийгээд ямар хэмийн халуунтай уухаа тохируулаад л болох юм байна. Уг кофе чанагчийг ирэх оны эхээр 39 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж.

Т.АНУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

д тэмүүжин 2014-10-07 182.160.32.155

чанагч биш, зүгээр л халуун ус хийгээд шахчихаж байна ш дээ.

Avatar

zochin 2014-10-07 103.229.121.34

avmaar bna

Avatar

odko 2014-10-07 112.72.11.108

mongol hurdan zaraasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж