ССАЖЯ-ыг нэгтгэх санал дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

ССАЖЯ-ыг нэгтгэх санал дэмжигдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордны “А” танхимд болж байна. Уг байнгын хороо өнөөдөр өглөө хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм. Гэхдээ асуудлаа нягталж, дууссан тул бүлгийн завсарлага дууссанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан зарлаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гаргасан нь дэмжлэг хүлээлээ. Хэрвээ энэ саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн олонхи дэмжвэл Соёл спорт аялал жуулчлалын яамыг бусад яамдад нь нэгтгэх шийдвэр батлагдана.

Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчирах зэрэг саналууд байнгын хорооны гишүүдээс дэмжлэг хүлээлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж