Завхан аймгийн Улиастай хотын сурагч, “Олны хурд” галын унаач Баяндалайгийн Даваажаргал морь унаж чаддагаараа бахархдаг унаач. Тэрээр том болоод цагдаа болохыг хүсдэг гэсэн.
-Даваажаргал хэддүгээр анги төгссөн бэ. Танай ангид хурдан морь унадаг хүүхэд бий юу?
-Би гуравдугаар сургуулийн Даваасүрэн багштай 3б ангийг төгсөөд амарч байна. Манай ангид морь унадаг дөрвөн эрэгтэй хүүхэдбий. Эмэгтэйгээс би ганцаараа унадаг.
-Хэдэн жил морь унаж байна вэ?
-Энэ жилээс морь унаж эхэлж байгаа. Эрдэнэхайрханы наадамд хүрэн азаргаа унаж долоолсон, бор морио унаж есөд давхисан. Алдархаан суманд бас долоолсон.
-Эхээс хэдүүлээ вэ. Гэрийнхэн тань морь унахыг зөвшөөрсөн үү?
-Би нэг эгчтэй. Манай эгч морь унадаггүй. Гэхдээ моринд дуртай. Ээж морь унаж чадах уу гэж асуудаг, би чадна гээд унадаг.
-Ямар морио унах дуртай вэ?
-Хүрэн азаргаа унахдуртай. Номхон, басам нь зөөлхөн.
-“Олны хурд” галд Даваажаргалаас өөр морь унаж байгаа эмэгтэй хүүхэд байна уу. Морь унаж байхад хүүхдүүд шоолдог уу?
-Шоолдоггүй ээ. Надаас өөр эмэгтэй хүүхэд морь унаж байхыг би ерөөсөө хараагүй . Гэхдээ би морь унаж чаддагаараа бахархдаг.
-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Би том болоод цагдаа болно. Яагаад гэвэл дандаа сайн зүйл хийдэг болохоор.
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
Эх сурвалж: www.todmagnai.mn