Томилгоо үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Томилгоо үргэлжилсээр байна

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва аравдугаар сарын 1-ний өдөр тушаал гарган Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар Юнгэрэнгийн Галсанг томиллоо. Ю.Галсан нь 2010 оноос хойш тус газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газрын даргаар ажиллаж байгаа туршалагтай нэгэн ажээ.

Түүнчлэн энэ долоо хоногт бас нэгэн томилгоо явагдсан нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын томилгоо юм. Тус албан тушаалд 2008 оноос хойш томилогдон ажиллаж байсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ядамжав эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тиймээс түүний хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж,  тус сумын сургуулийн захирал, сумын ИТХ-ын гишүүн П.Гансүх сонгогдон Сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авчээ.

Н.ЦЭЛМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж