HP бүтцээ өөрчилөхөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

HP бүтцээ өөрчилөхөөр болжээ

Hewlett-Packard буюу бидний нэрлэж заншснаар HP компани компьютер, принтерийн үйлчилгээгээ техник хангамжийн үйлчилгээнээс тусгаарлан хоёр тусдаа компани болгохоор төлөвлөж байгаа тухай BBC мэдээлжээ.

Зах зээлийн үнэлгээ нь 65 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус компани хувьцаа эзэмшигчдэд татварын хураамжгүйгээр хувьцаагаа тараан өгөхөөр болсон гэж “Wall Street" сэтгүүл мөн мэдээлсэн байна.

Компьютер, принтер үйлдвэрлэлээр дагнасан болон бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэх, засвар үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр компани болгон тусгаарлах ба уг ажил 2015 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд дуусах юм байна.

Харин компани хуваагдсан тохиолдолд компани тус бүрт хэдэн ажилтан байх талаар тодорхой мэдээлэл гараагүй аж. Одоогоор тус компани 300 мянган ажилтантай гэсэн тоо байдаг.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж