Бүжгийн спортынхон шилдгүүдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Бүжгийн спортынхон шилдгүүдээ тодруулна

“UB Colden Cup-2014” бүжгийн тэмцээн энэ сарын 25, 26-нд Ус сувгийн удирдах газрын спорт зааланд болох гэж байна. Уг тэмцээн нь хосын, соло, формэйшн, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ ангилалаар шилгүүдээ тодруулах юм байна.

“Mongolian Dance Sport Federation”, “UB Dance School” энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа юм. Харин тэмцээний ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Sound of Mongolia”, “Хөгжил” трэйд ХХК, “Tede Energe” ХХК, “Ухаант Боржигон” ХХК, “Ариун Сүх Эс” ХХК, “Монгол Флора Дэвшил” ХХК ажиллаж байгаа юм байна.

Г.ДАША

Эх сурвалж: http://entertainment.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж