Barbara Eden дурсамж номоо гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Barbara Eden дурсамж номоо гаргана

Телевизийн болон дэлгэцийн олон гайхалтай кинонд тоглож, нэр алдартай болсон жүжигчин Barbara Eden өөрийн дурсамж номоо гарган, уншигчдийн хүртээл болгохоор болжээ. Тэрбээр “I Dream of Jeannie” киноны  Jeannie-ны дүрээрээ хамгийн анх олонд танигдаж байсан ба дурсамж номоо ч “Jeannie Out of the Bottle” хэмээн нэрлэхээр болсон байна.  Barbara Eden энэхүү номондоо туулж өнгөрүүлсэн амьдралынхаа баяр гуниг, амжилт ололт, уналт ялагдлын тухай өгүүлсэн ба Холливуудын карьерынхаа тухай мөн дэлгэрэнгүй бичжээ.
Өдгөө 76 настай тэрбээр “New York Times”-ын бестселлер номын зохиолч Wendy Leigh-тэй дурсамж номоо хамтран бичихээр болсон бөгөөд 2011 онд хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж