Маргааш сарны хиртэлт болно | News.MN

Маргааш сарны хиртэлт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Маргааш сарны хиртэлт болно

Сансар, од эрхэсийн ордон

2014 оны сарны хиртэлт 2 удаа (IV сарын 15, X сарын 8) болно. Үүнээс IV сарын 15-нд болох сарны хиртлийг манай улсын нутаг дэвсгэрээс ажиглах боломжгүй. Харин X сарын 8-нд болохыг ажиглах боломжтой. Улаанбаатарт Сар хэсэг нь хиртсэн байдалтайгаар урган гарч ирэх бөгөөд хиртлийн хамгийн их фаз нь Улаанбаатарын цагаар 18 цаг 56 минутад болох бөгөөд хиртлийн төгсгөл 20 цаг 35 минутад болно.

Астрономийн цаглабар 2014 №6 номноос иш татав.
#Сарны_хиртэлт

 

Сар хиртэлт гэдэг нь Сар Дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь Сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна. Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bi bn 2014-10-07 202.179.20.237

Delhiin Agaar madalaas gadasaa sansar ogtorgui gej medhees Ahiad agaar madal baidag gej medehgvi um bn. Bid zaawal Ulaanbaatartaa shahaldaj bhaar delhiigees arch amidariil daa. iimmedeelel hoich ved mine baga gvreesei dee

Avatar

fff 2014-10-07 202.21.96.204

yamar aimaariin. tumpen savaa beldeerei

Avatar

сар хиртэлт 2014-10-07 112.72.13.103

сар хиртэлт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж