Таны хүүхдийг хамгаалагч цагийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Таны хүүхдийг хамгаалагч цагийг бүтээжээ

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд маш ихээр санаа зовдог. Тэдний өмнөөс хүүхдүүдийг нь асрах, хамгаалах Kyocera Gibbon нэртэй бугуйн цаг шиг төхөөрөмжийг бүтээжээ.

Уг төхөөрөмж нь бага насны хүүхдийг гэрээсээ төөрөх, хулгайлагдах, ямар нэгэн осол гэмтэлд өртөхөөс сэргийлнэ. Байршил тогтоогчтой учир та хүүхдээ хаана явааг төвөггүй мэдэж чадна. Мөн хүүхдийн тань зүрхний цохилт, цусны даралт зэргийг хянагчтай учир таны гар утсанд хүүхдийн тань биеийн байдлыг байнга мэдээлнэ. Эрүүл мэндийн хувьд өөрчлөлт мэдрэгдсэн тохиолдолд танд сигнал ирэх ба яг ямар өөрчлөлт гарсныг текстэн хэлбэрээр ч мэдээлэх гэнэ.

Мөн SOS товчлууртай ба хүүхэд аюулд өртсөн тохиолдолд уг товчлуурыг дарахад хүүхдийн байршлын нарийвчилсан мэдээлэлтэй хамт мэдээлэл танд ирнэ.

Харанхуй үед ашиглах гар чийдэнгийн гэрэлтэй зэрэг олон давуу талтай уг төхөөрөмжийг энэ ондоо багтаж худалдаанд гаргах юм байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж