Эрүүл хүнс гэж маш их ярих болсон өнөө цагт өөрийн хоол хүнсэндээ хэрэглэх хүнсний ногоогоо өөрөө ургуулахыг хүн бүр сонирхох болсон билээ. Тэгвэл тасалгаандаа цэцэг ургуулдаг шигээ хүнсэнд хэрэглэх ногоо жимсээ ургуулах боломжийг олгох тусгай төхөөрөмж бүтээжээ.
ALPS нэртэй уг төхөөрөмж нь нарны эрчих хүчийг ашиглах тусгай хавтан бүхий, ногоогоо суурилуулж ургуулах хөрстэй, агаарын чийгшил, хэм, ус чийг зэргийн хэмжээг тодорхойлох хянагч төхөөрөмжүүдтэй юм байна. Ингэснээр та тарих ногооныхоо зааврын дагуу бүгдийг тохируулан амжилттай ургуулах боломж бүрдэх юм.
Нарны эрчим хүчийг өөртөө шингээх тусгай хавтан нь таны тарьсан ногоонуудыг шаардлагатай гэрлээр хангах ба ус чийг дутагдах үед танд дохио илгээж сануулах аж.
Т.АНУ