Эболагийн эсрэг эм туршив

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Эболагийн эсрэг эм туршив

 

Америкийн "Чимерикс" гэдэг эмийн компани Эбола вирусийн халдвар авсан хүмүүст туслах туршилтын эмийг бүтээснээ зарлав.

 

Brincidofovir нэртэй уг эмийг Америкийн хүнс, эмийн чанар хариуцсан албанаас  дэмжсэн байв. Энэ урьдчилсан дэмжлэг гэдэг нь уг  эмийг дахин турших шаардлагатай, гэхдээ онцгой  тохиолдолд  өвчтэй хүмүүсийг эмчлэхэд ашиглаж болно гэсэн  үг юм.

 

Энэ мэдээллийн дараа "Чимерикс" компанийн хувьцааны үнэ Нью-Йоркийн бирж дээр есөн хувиар өссөн ба нэг хувьцаа нь $32,68 ам.доллараар зарагдсан байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр одоо Эбола вирусийн халдвараар  нас барагчдын тоо 3500 гаруй болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж