Цагдаа аав нар хүүхдийн төлөө “За” гэлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Цагдаа аав нар хүүхдийн төлөө “За” гэлээ

“Хүн биш цэрэг байна” гэдэг онигоог мэдэхгүй хүн үгүй. Түүн лүгээ иргэдэд тусалсан цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын тухай мэдээлэл, зураг хөргийг тавьж, “Ийм цагдаа олон байгаасай” гэж бичсэн байх нь олонтаа. Тэгвэл цагдаа нар бас нэгэн буянтай үйлийг хийжээ. Нийслэлийн замын цагдаагийн газрын ахлагч нар Эх нялхсын эмнэлгийн гадна талбайн хогийг цэвэрлэж эрүүл орчин бүрдүүлжээ. Цагдаа нар ч ардаа ар гэртэй, нялх балчир үрстэй, тэднийхээ төлөө “За” гэж хэлж чаддаг гэдгийг үүгээр батлав. Цагдаа нарын энэхүү сайн үйлсэд олон хүн талархаж байлаа.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж