Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

20 сая iPhone 6 зарагджээ

Apple компанийн шинэ загварын ухаалаг гар утас технологийн зах зээлд олон амжилтыг дагуулж байна. Урьдчилсан захиалга эхлээд 24 цагийн дотор 4 сая захиалга авснаараа шинэ дээд амжилт тогтоосон билээ. Мөн iPhone 6болон iPhone 6 plus ухаалаг гар утаснууд гуравхан өдрийн дотор 10 гаруй сая ширхэг зарагдаж, дээд амжилт тогтоосон.

Харин худалдаанд гарснаас хойш өчигдрийг хүртэл нийтдээ 20 сая iPhone 6 зарагдсан хэмээн Forbes сайт мэдээлжээ.

Ухаалаг утасны зах зээлд тэсрэлт хийж чадсан “iPhone 6”, “iPhone 6 plus” утаснууд нь Япон, АНУ, Их Британи, Австрали, Канад, Франц, Герман, Хонконг, Фуэрто Рико, Сингапур гэсэн орнуудад худалдаанд гарч эхэлсэн. Тун удахгүй дахин 20 гаруй улс орнуудад шинэ загварын утаснуудаа худалдаалж эхлэх бөгөөд цаашлаад энэ жилдээ багтаан 115 оронд борлуулахаар болсон байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж