М.Ичинноровын шинэ “алба”

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

М.Ичинноровын шинэ “алба”

Хүний эрхийн хуульч нэрээрээ олонд танигдсан М.Ичинноров шинэ “алба”-тай болжээ. Нийгмийг цочроосон хэд  хэдэн хэрэгт стратегийн өмгөөлөл хийж, бусдын төлөө сайн дураараа “гүйдэг” түүнд зав чөлөө хомс болсон сурагтай. Хамгийн сүүлд Хувь хүний хөгжлийн институтын захирлаар ажиллаж байсан М.Ичинноров өнгөрөгч тавдугаар сард Гэрч, хохирогчийг хамгаалах газрын  даргаар томилогдсон байна.  Усан оргилуур луу орж амь  насаа алдсан ах дүү хоёр, найз  залуудаа зодуулж амь насаа алдсан гэх 21 настай охины хэргүүдэд стратегийн өмгөөлөл үзүүлж байсан тэрбээр сүүлийн үед нам жим болсон нь төрийн алба хашиж эхэлсэнтэй холбоотой болж таарлаа. Энд тэнд стратегийн өмгөөллөө ярьж явдаг түүнийг бусдад тусалдаг буянтай  хүн гэж  хэлэх нэгэн байхад бусдын зовлонгоор улстөрийн шоу хийлээ гэж хардах нэгэн нь бий. Ямартаа ч  аниргүй болсны шалтгаан  тайлагдаж, “алба”-тай болоод амжсан байна.

М.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж