Нөхөн сэргээлтийн мөнгийг урьдчилж авч байхаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлтийн мөнгийг урьдчилж авч байхаар болжээ

Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниуд нөхөн сэргээлт хийлгүй орхиж, байгальд сөрөг нөлөө үзүүлэх нь хэрээс хэтэрч байна. Байгаль орчны яамнаас нөхөн сэргээлтийг хэрхэн, яаж гүйцэт  хийлгэх талаар ярьж хэлэлцээд оновчтой шийдвэр гаргажээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэстэй компаниудаас нөхөн сэргээлтийн мөнгийг урьдчилж авч байхаар болсон гэнэ. Тус компани тухайн жилдээ зарцуулах мөнгөнийхөө 50 хувьтай  тэнцэх мөнгийг тусгай дансанд байршуулах ёстой аж. Тодруулвал нэг сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн бол 500 мянган ам.доллар тусгай  дансанд байршуулж байж, дараа  нь ажлаа эхлэх боломжтой болох гэнэ. Байршуулсан мөнгөндөө нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавих аж. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх баталгааны тусгай дансны гүйлгээнд давхар хяналт тавих юм байна.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж