Гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгав

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгав

Хөвсгөл аймагт найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа Н.Мөнхоргилыг цагдаагийн ажилтнууд  Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирийлсэн хэрэгт давхар шалгахад  мөрдөн байцаалтын  явцад  буруутай болох нь тогтоогджээ.  Уг этгээдийг хохирогч охидод танин олуулалт хийхэд хүчирхийлэгч болохыг нь баталсан байна. Түүнийг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь санаатай бүрэлгэсэн, холбогдох хууль хяналтын байгууллагаас оргосон гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Түүний хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.


Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж