Нобелийн анхны шагналтнууд тодров

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Нобелийн анхны шагналтнууд тодров

 Гэрэл зургийг: http://www.nobelprize.org/

Мэй-Бритт Мозер,  Эдвард Мозер

Фото: The Kavli Institute at the NTNU / Wikipedia

 

Бие судлал ба анагаах ухааны 2014 оны нобелийн шагналтнуудаар орон зай дахь байрлалыг тодорхойлох тархины эсийн системийг нээсэн Мэй-Бритт Мозер, Эдвард Мозер, Жон О'Кифи нарт олгохоор болсон тухай Нобелийн хорооны сайтад өгүүлжээ.

 

Норвегийн иргэн Эдвард (1962 онд төрсөн), Мэй-Бритт Мозер (1963) нар Нобелийн шагнал хүртсэн нэг гэр бүлийн тав дахь хос болов. Мозер нь Норвегийн Тронхеймын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх Ой ухааны санамжийн биологийн төв ба  нейрофизилогийн хүрээлэнг удирддаг. Сүүлийн жилүүдэд тэд орон зайд биеийн байрлалыг тархи хэрхэн хүлээн авч, санан тогтоодгийг судалж иржээ.

 

Шагналын хоёр дахь хэсгийг Америкийн эрдэмтэн Жон О`Киф (1939 онд төрсөн) авч байгаа бөгөөд тэрээр Лондоны Их сургуулийн коллежид ажилладаг. Эрдэмтэн тархины эсийн гиппокампыг (тархины лимбийн систем гэх үнэртэх тархины) нээсэн байна. Эдгээр нейронууд нь дотоодын GPS-навигаторын зарчмаар ажилладаг аж.

 

Өнгөрсөн онд эсийн тээвэрлэлтийн системийн үндсэн элемент болох везикул дахь тээвэрлэлтийн зохицуулалтын механизмыг нээснийхээ төлөө Германы Томас Зюдхоф, Жеймс Ротман болон Америкийн эрдэмтэн  Рэнди Шекман нар хүртсэн юм.

 

Бие судлал ба анагаах ухааны Нобелийн шагналыг Стокгольмын Каролины анагаахын институтын дэргэдэх Нобелийн хороо шийдэн олгодог юм. Уг шагналд энэ удаа 263 эрдэмтэд тэдний 46 нь анх удаагаа нэр дэвшсэн байна. Thomson Reuters компанийн шинжээчид энэ оны шагналтнаар хүний биеийн мэдрэлийн төгсгөлүүд дэх өвдөлтийн мэдрэмжийн механизмыг нээсэн эрдэмтэд авна гэж дүгнэж байсан ч энэхүү таамаглал энэ удаа хол зөрлөө.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж