Польшийн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Польшийн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

Өнгөрөгч 4-р сарын 10-д аймшигт ослоор амь үрэгдсэн Польшийн Ерөнхийлөгчийн эзгүй орхисон суудлыг түүний ихрийн өрөөсөн болох  Ярослав Качиньский эзэлж магадгүй гэж байсан хүлээлт талаар болов. Албан бус тоо мэдээгээр бол Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд түүний өрсөлдөгч Бронислав Коморовский ялалт байгуулсан байна. Зарим нэг мэдээллээр бол Коморовский 53.1 хувийн санал авсан бол Качиньский  46.9 хувийн санал авсан гэж байхад бас нэг эх сурвалж саналын харьцаа 52 : 48 байсан гэж байна. Аль ч мэдээлэл нь Коморовскийг Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж гарч байгаа бөгөөд Ярослав Качиньский ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр ярилцлага өгөхдөө,” Би ялагчид баяр хүргэж байна. Би Бронислав Коморовскийд баяр хүргэж байна” гэж хэлжээ. Харин Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдож буй Коморовский хэлэхдээ” Хүн бүрт талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн сонгууль энгийн биш сонгууль байлаа. Эмгэнэлийн сүүдэр доор хийсэн хэцүү хүнд сонгууль байлаа” гэж хэлжээ.

М.Наст
Эх сурвалж ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж