Сагсан бөмбөгчид мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгчид мэдээлэл хийлээ

Азийн наадамд амжилттай оролцож, шилдэг наймд үлдсэн Монголын Улсын шигшээ багийн тамирчид болон Сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр сагсчид "Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ удаад Гуанжугийн Азийн наадамд үзүүлсэн амжилтаа ахиулж, шилдэг наймд үлдэх зорилготой явсан. Энэ зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна” гэсэн юм.

Мөн сагсан бөмбөгийн тамирчдын зардлыг Монголын сагсан бөмбөгийн холбоо зээл авч шийдсэн гэх асуудалд тус холбооны ЕНБД О.Оргил “Монголын сагсан бөмбөгийн холбоо эрэгтэй тамирчдынхаа зардлыг бүрэн хариуцаж гаргасан. Харин эмэгтэй баг тамирчдын зардлыг тодорхой хэмжээний зээлээр шийдвэрлэсэн нь үнэн. Гэхдээ тамирчид маань амжилттай тоглож, шилдэг наймд үлдсэнд таатай байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж