HTC 13 МР нүүрэн талын камертай утас гаргана

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

HTC 13 МР нүүрэн талын камертай утас гаргана

Сүүлийн үед selfie зураг авах нь хүн бүрийн хийдэг зүйлсийн нэг болсон билээ. Тэгвэл Selfie зураг авахад ашиглагддаг ухаалаг гар утасны нүүрэн талын камерын хүчин чадлыг хамгийн өндөр буюу 13МР болгосон хамгийн анхны утсыг HTC гаргах гэж байна.

Энэ тухай технологийн шинэ соргог мэдээллийг хүргэгч @upleaks өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Түүний мэдээлснээр  HTC One M8 Eye нэртэй шинэ загварын ухаалаг гар утас нь 13 МР хүчин чадал бүхий нүүрэн талын камертай байх ба 2.3GHz quad-core Qualcomm Snapdragon 801 процессор, 2GB RAM, 32GB багтаамжтай, 2,400mAh салдаг батерейтай байх аж.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж